АНУ, Турк ойлголцолд хүрсэн гэв

Энэ сарын 16-нд Анкара хотноо Туркийн ГХ-ны сайд Мевлют Чавусоглу мэдээлэл хийжээ. Тэрээр Турк, АНУ хоёр улсын хооронд үүсээд буй маргаантай асуудлуудыг шийдвэрлэх механизм байгуулж, хоёр улсын харилцааны хурцадмал байдлыг намжааж, харилцаагаа хэвийн болгоход хичээх талаар нийтлэг ойлголтод хүрсэн” гэжээ. Тэрээр мөн өдөр Туркт айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсонтай хамт хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ “Шинээр байгуулагдах механизм нь Ирак, Сирийн асуудал, терроризм, консулын хамгаалалт зэрэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө юм” гэжээ.

Харин Тиллерсон АНУ-ын тал Туркийн газар, хилийн аюулгүй байдлаа хамгаалах эрхийг дэмжиж байна. Гэвч Туркийн тал Сирийн умард хэсгийн Афлинд явуулж буй цэргийн үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)