Намрын чуулганы хугацаанд ийм зээлүүдийг авахаар болжээ

УИХ-ын намрын чуулганаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон Улс, БНСУ-аас жилийн 0.2-2.0 хувийн хүүтэй зээл авахаар болсон. Эдгээр нь эхний 5-10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 20-30 жилийн хугацаатай 120-850 сая ам.долларын хөгжлийн зээл аж. 

Зээлээр Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж, макро эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах. Төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, алдагдлыг бууруулах, боловсролын чанар, хүртээмжийг дэмжих, бүс нутгийн зам, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газраас авах зээлийн 500 сая ам.долларыг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Маш зөв бодлого зөв шийдвэрээ цааш нь хэрэгжүүлээрэй элдэв улс төр хийгчид гадна дотны хөлсний бичээчдийн үгийг бүү тоо. Жингэр хуцаж л байдаг жингийн цуваа явж байдаг

    0 0 Хариу бичих