ОХУ-ын шинэ Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцоно

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Хятад улс ирэх зургадугаар сард Чиндао хотод ШХАБ-ын дээд уулзалтыг зохион байгуулна. ОХУ уг байгууллагын чухал гишүүн орон учраас ОХУ-ын шинэ ерөнхийлөгч уулзалтад оролцохыг Хятадын тал хүсэж байна” гэж мэдэгджээ. 

ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов мөн сэтгүүлчид хэлэхдээ “ШХАБ-ын дээд уулзалт зургадугаар сард Чиндао хотод болно. ОХУ-ын ерөнхийлөгч энэ уулзалтад оролцоно. Хоёр орны төрийн тэргүүнүүд харилцан айлчлах нь нэгэнт уламжлал болсон учраас манай шинэ ерөнхийлөгч ч БНХАУ-д айлчлах магадлалтай” гэсэн байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. шинэ Путин уу?

    0 0 Хариу бичих