АНУ, Япон хоёр Пхеньянтай ярилцаад ч нэмэргүй гэж санал нийлэв

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр цаг гаруй хугацаанд утсаар ярьжээ. Тэр хоёр  БНАСАУ-д  дээд зэргээр шахалт үзүүлэх тал дээр санал нийлэхийн зэрэгцээ хоёр талын худалдааны асуудлаар санал солилцсон байна. Энэ тухай Японы  ГХЯ-ны мэдээнд өгүүлжээ.

“Хоёр лидер Пхеньянд дээд зэргээр даралт үзүүлэхээ үргэлжлүүлэх, тэдний цөмийн зэвсгээс бүрэн татгалзаж, баталгаажуулах баримт гараагүй цагт  энэ улстай яриа хэлэлцээр байхгүй гэж үзлээ” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

Тэдний ярианд эдийн засгийг ярихдаа Трамп сонгогдсноос хойш Япон компаниуд  АНУ-д 25 мянган ажлын байр бий болгосныг онцолсон байв.  Өмнө нь Шинзо Абэ олимп дуусангуут цэргийн хамтарсан хээрийн сургуульдаа орохыг АНУ-аас хүссэн байлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. АНУ, Япон Улсууд БНАСАУ-тай дайтвал адилхан л Хохирол амсана дөө,

    0 0 Хариу бичих
  2. ene 2 sdanuud yah geed bga lalruud ve dain xvseed bgamuda

    0 2 Хариу бичих