Баярын өдрүүдээр нэгдүгээр эгнээгээр зорчиход торгуульгүй

Сар шинийн баярын шинийн 1-3-ны өдрүүдэд автозамын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нэгдүгээр эгнээгээр зорчиход торгууль төлөхгүй. Мөн өнөөдөр нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Сар шинийн баярын өдрүүдэд гэр хороолол руу чиглэсэн автомашины хөдөлгөөн ихэсдэг тул зарим дүүргийн гэр хороолол руу чиглэсэн замыг нэг урсгалтай болгон зохицуулжээ. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 12-р хороо "Нарантуул-2" худалдааны төвөөс Хайлааст руу холбосон замыг зүүн тийш нэг урсгалтай болгожээ. 

Авторадио 96.3 радиогоос замын хөдөлгөөний мэдээ мэдээлэл, нөхцөл байдлыг цаг бүрийн 25, 55 минутаас хүлээн авах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)