Арбитрын шийдвэрийг давж заалдаж болох зөвшөөрлийг “Эрдэнэт” үйлдвэрт өгч байжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан гэх мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Энэ асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.

Тэрээр “Лондонгийн Арбитраас 2016 оны есдүгээр сарын 20-ны өдөр 132455, 132445 гэсэн дугаартай хоёр шийдвэр гарсан байдаг. “Жаст” ХХК “Стандарт” банкнаас авсан зээлээ төлөөгүй учир “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа гаргагчаар оролцсон гэж үзээд 36 сая ам.доллар, мөн 14.7 сая ам.долларыг тус тус төлөх шийдвэр гарсан. Нийт 51 сая ам.доллар төлөх шийдвэр гарсан нь үнэн.

“Жаст” ХХК “Стандарт” банкнаас нийтдээ 170 гаруй сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан байдаг. Тодруулбал, 2009 онд 36 сая ам.доллар, 2010 онд 75 сая ам.доллар, 2010 онд 27 сая ам.доллар, 2011 онд 34 сая ам.долларыг тус тус авсан. “Жаст” ХХК зээлээ төлж явсаар үлдэгдэл 71 сая ам.долларын өрийг төлж чадахаа байгаад 2013 онд “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэртэй ирж уулзсанаар анх асуудал дэгдсэн.

2009 оны зургадугаар сард “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзсан юм. Ч.Ганзориг захирал намайг дуудаад Батхүүгийн гэрээг үзээд болох, болохгүйг нь хянаадах гэсэн. Би өрөөндөө ороод уншиж үзлээ. Уншсан чинь “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргана гэсэн утга бүхий өгүүлбэр явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн баталгаагаар зээл авч болохгүй, надад болон Ч.Ганзориг захиралд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэдгийг түүнд хэлсэн” гэжээ.

Түүнчлэн Английн Дээд шүүхээс 2017 оны дөрөвдүгээр сард Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэдэг зөвшөөрлийг “Эрдэнэт” үйлдвэрт өгч байсан ч манайх давж заалдаагүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Эбээг казиноод тоглож байсыг нь хараа биз Монголчуудаа. Сургууль цэцэрлэг эмлэг торийн албан хаагчдын цалин тэтгэвэр болох монгийг Эбээ Ганболд ХХБ хэдхэн бузарууд казинод урж гадаадад хамгийн унтээ байр алт брилиантан богж ээмэг цаг мэтхэн болгож л урнэ

    1 0 Хариу бичих
    • Чи чинь эргүү пизда юу гүй юу. Шал өөр зүйлийн тухай ярьж бна малаа.

      0 0