“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайн тэмцээн өнөөдөр болно. Улаанбаатарын цагаар 14:30 цагт эхлэх уралдаанд нийт 90 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Энэ төрөлд оролцох манай цаначин Ч.Отгонцэцэг 82 дугаар байрт эрэмбэлэгдэн уралдах бөгөөд гараанаас 15:11 цагт гарах юм байна.