Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг томиллоо

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг томилжээ.

Төрийн албаны зөвлөлөөс дээрх албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад С.Наранцогт нь хамгийн өндөр оноо авч тэнцсэн байна. Тиймээс сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн, Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргажээ.  
Тэрээр  Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөрийн яаманд газрын дарга зэрэг алба, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар тус тус ажиллаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)