Нүүрсний экспорт 31.2 сая доллараар буурчээ

Eagle.mn


Манай улс өнгөрсөн сард дэлхийн 98 улстай худалдаа хийжээ. Гэхдээ экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буюу 4.7 сая ам.доллараар буурсан байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн ч манай нүүрсний экспорт 31.2 сая ам.доллараар буурчээ. Энэ нь нийт экспорт буурах гол шалтгаан болсон байна.

2017 онд гадаад худалдааны тэнцэл 151.4 сая ам.долларын ашигтай гарч байсан бол өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 88.6 сая ам.доллараар буюу 58.6 хувиар буурчээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)