Нийслэлд орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Eagle.mn


НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэж дэмжжээ.

Тус хөтөлбөр Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах, иргэдэд үзүүлэх орон сууцны бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Ингэснээр нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, нийслэлийн гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох зорилготой аж.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 9 зорилтийн хүрээнд хүн амын хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцны бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах. Хүчин чадлыг өргөтгөх, нэмэгдүүлэхдээ орчин үеийн байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэт техник технологийг ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 55,557 өрхийн орон сууцны бүтээн байгуулалт бий болох юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)