Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группын ТУЗ-ийн дарга боллоо

Eagle.mn


ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группын ТУЗ-ийн даргаар ажиллахаар боллоо.

ХЭГ-ын дэд дарга төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группыг удирддаг юм байна. Засгийн газрын хуралдаанаар түүнийг өнгөрсөн сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон юм.

 “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх, ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэх, компаниудын үйл ажиллагааг Засгийн газрын бодлоготой уялдуулахаар ажилладаг.

"Эрдэнэс Монгол" группт “Эрдэнэс Оюу Толгой” ХХК,“Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК хамаардаг байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Yuniih ni group baihav dee. Ohiduud ni aaviigaa sonsosdoggui. Iim group baisnaas baigaagui ni deer.

    0 0 Хариу бичих
  2. Zaluu hunii zorimog erch hucheer ajillaarai, amjilt

    0 0 Хариу бичих