Автобуснуудад их цэвэрлэгээ хийжээ

Eagle.mn


Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагуудад өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобус, троллейбусыг хамруулсан их цэвэрлэгээг зохион байгуулжээ.

Энэ сарын 12-ны өглөө авто тээврийн хяналтын улсын байцаагч нар 17 аж ахуйн нэгжийн 781 нийтийн тээврийн хэрэгслийг шугам замд гарахын өмнө дотор, гадна цэвэрлэгээ, суудлын бүрээсийн бүрэн бүтэн байдал, ерөнхий өнгө үзэмж, урд, хажуу, хойд талын чиглэлийн хаяг, хаягны гэрэлтүүлэг, заалны дулаацуулга болон гэрэлтүүлгийг голчлон шалгаж, илэрсэн зөрчлийг даруй арилгах үүрэг даалгаврыг ААН-үүдэд өгч ажилласан байна. Мөн өнөөдөр дахин шалгалт хийхэд ААН-үүд зөрчлийг нэн даруй арилгасан байв гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)