“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн холимог төрөлд Канадын Жон Моррис, Кэйтлин Лоус нар алтан медаль хүртлээ. Энэ амжилт нь Канадын багийн гурав дахь алтан медаль болов. Мөн Канадын өвлийн спортын түүхэнд кёрлингийн холимог төрөлд авсан анхны олимпийн медаль болж байна.