Олимпийн аварга Йоэль Ромеро UFC-гийн 13 дахь ялалтаа авлаа

Б.Тайван


Чөлөөт бөхийн “Сидней-2000” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн таван удаагийн аварга, Кубын алдарт бөх Йоэль Ромеро 2009 оноос UFC буюу холимог тулааны спортод ороод удаагүй байгаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн долдугаар сард “Middleweight” дунд жингийн аваргын төлөөх тулаанд Австралийн Роберт Уиттакерт шүүгчийн саналаар ялагдсан. Түүнээс хойш тулаанд оролцоогүй байсан тэрээр уржигдар Австралийн Перт хотод АНУ-ын Люк Рокхолдыг ялжээ. Өдгөө 40 настай Йоэль Ромеро мэргэжлийн 15 тулаан хийснээс 13 ялж, хоёр удаа ялагдаад байнаЧөлөөт бөхийн тамирчдаас "Бээжин-2008" олимпийн наадмын аварга Хенри Сехудо (АНУ), ДАШТ-ий хүрэл медальт Даниэль Кормье (АНУ) нар UFC-д амжилттай тулалдаж яваа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)