Өнөөдөр болох тэмцээний хуваарь

Пёнчан -2018 өвлийн олимпийн наадам өнөөдөр ямар тэмцээнүүдээр үргэлжлэхийг танилцуулья.

08:05 цагаас эхлэх Кёрлингийн спортын эмэгтэй, эрэгтэй хэсгийн тоглолтууд 13:05 цаг хүртэл явагдаж түр завсарлаад 19:05 цагт сүүлийн тоглолтууд явагдана.

09:00 цагаас Уран гулгалтын хосын төрлийн тэмцээн үргэлжлэнэ.

09:15 Цанын сламломын эмэгтчүүдийн тэмцээн эхэлж, 12:45 цагт медалийн эздээ тодруулна.

09:30 цагаас эхлэх Снөүбоордын эрэгтэйчүүдийн хаалфпайп төрлийн тэмцээн 10:30 цагаас медалийн өрсөлдөөнүүдээр үргэлжилнэ.

10:00 цагаас Чарганы лажын багийн бэлтгэл, сорилууд эхэлж оройн 19:20 цагаас хосын төрөлд медалийн эзэд тодрох болно.

11:10, 15:40, 20:10 цагуудаас Хоккейн хэсгийн тоглолтууд эрэгтэй эмэгтэй төрлүүдэд явагдана.

11:50, 14:05 цагуудад Скэлэтон чарганы бэлтгэл сургуулилтууд эхлэнэ.

12:45 цагаас Цанын холимог төрлийн тэмцээнүүд эхэлж 14:00 цаг хүртэл харайлтын төрлөөр өрсөлдөцгөөж 16:45 цагаас кросс кантри төрөлд медалийн эздээ тодруулна.

18:00 цагаас Тэшүүрийн 1000 метрийн эмэгтэйчүүдийн уралдааны шигшээ уралдаан явагдаж медалийн эзэд тодроно.

19:00, 19:50, 20:40 цагуудад Цанын лаарж хилл харайлтын тамирчид Алпенсиа цогцолборт бэлтгэлээ эхлүүлнэ.

19:05 цагаас биатлоны эмэгтэйчүүдийн 15 км-ийн ганцаарчилсан уралдаан явагдаж шилдгүүдээ тодруулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)