БНСУ-д болж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн Монголын хоёр цаначин оролцох билээ. Тэд маргааш, нөгөөдөр “Алтпениса” цанын төвд уралдах хуваартай байна. Тодруулбал, энэ сарын 15-ны 14:30 цагт гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэцэг, энэ сарын 16-ны 14:00 цагт эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд Б.Ачбадрах нар уралдах юм.