"Apple" хамгийн алдартай 20 эможийг нэрлэв

Англи хэлтэй үйлчлүүлэгч нарынхаа дунд явуулсан хамгийн их хэрэглэгддэг эможийн тухай статистикийн тайланг "Apple" компани нийтлүүлжээ. Уг тайланд олон нийтийн сүлжээнд дүн шинжилгээ хийж, АНУ-д алдартай ТОП-20 смайлуудыг гаргасан байна.

Өмнө нь Лайф смайлуудын лидер гарч ирснийг товч мэдээлж байсан юм. Харин одоо бүрэн хэмжээний зураглал гарчээ.

Хасагдах абсцисс шугамаар хамгийн алдартай эможи тодорсон ба харин ординат шугамаар нь эдгээр эможийг англи хэлтнүүд хэрхэн ашиглаж буйг гаргажээ.

Илтгэлийн графикаас харахад АНУ дахь англи хэлтнүүдийн хэрэглээний 15,5 хувь нь инээж буй  смайл болж байна. Дараа нь улаан зүрх бичигдсэн ба түүнийг 6,2 хувь нь л ашигладаг ажээ. Нүднийх нь оронд зүрхтэй хайрын смайлыг 6 орчим хувь нь ашигладаг байна.

Топ тавыг үнсэлттэй эможи төгсгөсөн ба түүнд хэрэглэгчдийн 5 хувь нь уг эможид дуртай гэнэ. Америкийн сүлжээний хэрэглэгчдийн 3 хувь инээж буй смайлыг хэрэглэдэг  байна.

Чансааны бусад смайлыг  англи хэлтэн америкчуудын 0,8- 1,8 хувь нь ашиглаж байгаа ажээ.

Мэдээлэлд эможи хамгийн их хэрэглэдэг орноор Франц дараа нь Орос нэрлэгджээ. АНУ харин  гуравт жагссан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)