Өнөөдөр болох зарим үйл явдал

Төрийн ордны "Б" танхимд

10:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөгөөн"-д оролцоно.

11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.40 цагаас Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Төрийн дээд цол, одон медаль гардуулна.

Засгийн газрын 3 дугаар байрны В1 давхарын мэдээллийн танхимд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны нэгдүгээр сарын байдлыг танилцуулна.

ЧД-ийн 39-р сургуульд

11:00 цагт JCI байгууллагын JCI Импакт салбар байгууллагаас утааны голомтод орших, агаарын чанар хэмжигч байхгүй бүсэд орших 39-р сургуулийн 1,623 сурагчид утааны хор уршгаас өөрийгөө хэрхэн хамгаалах тухай сургалт хийж хүүхэд бүрт стандарт хангасан маск тараах үйл ажиллагаа болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Сонгинохайрхан дүүрэг, Тахилтын 100 ортой эмнэлэгийн барилга угсралтын ажилд зориулан ном хурах, буян хишгийн даллагатай урлагийн тоглолтыг зохион байгуулах болсон талаар "Энхрий үрс, халуун сэтгэл" ТББ-аас мэдээлэл хийнэ.

МХЕГ-т

12:00 цаг МХЕГ, МҮЭХ-той хамтран ажиллах гэрээ байгуулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)