Хот хооронд нэмэлт нийтийн тээврээр үйлчилнэ

Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд өнөөдөр 21 аймгийн Автотээврийн төвтэй цахим хурал хийж, сар шинийн баяртай холбоотойгоор автотээврийн төвүүд байнгын бэлэн байдалд ажиллах, хариуцлагатай жижүүр томилох, иргэдийг ая тухтай зорчих боломжийг хангах үүрэг өглөө.

Сар шинийн баярын өдрүүдээр хот хоорондын зорчигч тээвэрт нэмэлтээр тээврийн хэрэгсэл ажиллуулахаар боллоо.

Баярын үеэр, орон нутгийн замд улсын байцаагчид болон тээвэр зохицуулагч нар  цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, байнгын хяналт тавина.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)