Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйхгүй гэжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг өөрийнх нь нэр төрд халдлаа хэмээн шүүхэд хандсан юм. Тэгвэл шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан учир уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гарчээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн фэйсбүүк хуудастаа “Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх л мэдэхгүй байна гэнэ. Хурцын асуудалд Цагаан сарын дараа хариулт өгнө өө. Уучлал гуйх тухай ойлголт байхгүй. Миний байр суурь хэвээрээ” хэмээн бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Нямдорж сайдын уед Энхбатыг францаас авчирсан байх юм. Туунээс биш Хурц гэгч хун хулгайлж ирээгуй юм биш уу!!! Цэргийн хун даалгавар л биелуулсэн байх шиг. Энэ асуудалд уурэг егсен удирдлага хэн байсныг мэдсээр бна

    0 0 Хариу бичих
  2. Монголын шүүх аль хэзий нь утгагүй болсон

    0 0 Хариу бичих
  3. Монголын шүүхэд хэрэг шүүх чадамж нэгэнт үгүй болжээ.

    1 0 Хариу бичих
  4. Zov.ooriin bair suurin dree baih n zuitei.

    1 0 Хариу бичих
  5. Ene Hurts yaasan dawarsan vhej dald ormor we estoil bvgdiig ni halaasalchihsan hulgaich ym da

    1 0 Хариу бичих