“С.Жавхлан гишүүнийг ялгаварлаж харьцаагүй”

УИХ-ын намрын чуулганы үеэр С.Жавхлан гишүүн “Төрийн ордонд хэлэлцүүлэг хийхээр УИХ-ын Тамгын газраас заал хүсэхэд өгөхгүй байна. Тамганы тос дууссан гэж байна” хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын мэдэлд Байнгын хороод болон Ажлын хэсэг хуралдах зориулалттай дөрвөн танхим бий. Нэг танхимд нь нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцдэг, тэр чиглэлээр тоноглогдсон байдаг. УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын л Тамгын газар, түүнээс биш аль нэг намын бүлгийн Тамгын газар биш. Энэ удаагийн УИХ-д хоёр намын бүлэг, МАХН-аас сонгогдсон нэг гишүүн, бие даагч нэг гишүүн ажиллаж байна. Бид хүн ёсны үүднээс бие дааж сонгогдсон гишүүн С.Жавхлан, МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн О.Баасанхүү нарын хүсэлтийг аль болох биелүүлчих юмсан, ямар нэг байдлаар буруу сэтгэгдэл төрүүлчихгүй юмсан гэж анхаарч ажилладаг.

С.Жавхлан гишүүн Тамгын газарт хандаж танхим гаргаж өгөх хүсэлт тавьсан. Тухайн үед дөрвөн танхимд Байнгын хорооны хуралдаан болон хэлэлцүүлэг давхацсан учраас заал гаргаж өгөх боломж байгаагүй. Түүнээс биш гишүүдээ энэ тэр намынх, бие даагч гэх зэргээр ялгавартай хандаагүй, тийм зүйл ч байх ёсгүй” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Jawkhlan gishuun mergejilee deeshluuleed ajillahad boljinodoo tuund zutgel setgel bdg shuu.Amjilt***

    0 1 Хариу бичих