Б.Баатархүү: БНСУ, Франц дахь динозаврын олдворыг эх орондоо авчирна

Эрүүгийн цагдаагийн албанаас БНСУ болон Франц улсад байгаа динозаврын хэлхээ яс нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гарсан болохыг тогтоожээ. Тиймээс ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс уг олдворыг эх орондоо авчрахаар ажиллаж байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн ахмад Б.Баатархүүгээс тодруулахад,

 “БНСУ, Франц улсад тус тус байгаа динозаврын хэлхээ ясан олдворыг хилээр хууль бусаар гаргасныг тогтоож нутагтаа авчрах ажлыг БСШУСЯ-тай хамтран зохион байгуулж байна.

Үүнээс өмнө нэг Батаарын ясыг АНУ-аас авчирч байсныг иргэд мэдэх байх” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Манайхан ч үхсэн динозаврын хэлхээ яс мяс олж илрүүлэн цуглууллахдаа ч аргагүй л үнэхээр гарамгай сайн юмаа.

    0 0 Хариу бичих
  2. Авчираад ч яах юм билээ. Томоохон үзэсгэлэн гаргах музей, танхим ч байхгүй.

    0 0 Хариу бичих