Сар шинийн барилдааны тасалбар 25-35 мянган төгрөг

С.Сувд


Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан битүүний өдрийн 12.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно. Барилдааны тасалбарыг барилдаан болох өглөөний 09.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх юм байна. Тасалбарыг  25-35 мянган төгрөгөөр борлуулах аж.

Мөн энэ сарын 11-нд эхэлсэн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан үргэлжилж байгаа. Өнөөдөр Манба дацан хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан болж байгаа бол маргааш 12.00 цагаас өсвөр болон нийтийн монгол шандастны барилдаанаар үргэлжлэнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Benzin shatahuunii une nemegdeed biletnii une ussun gj l onigoond orow oo!

    0 0 Хариу бичих