Сонгогчдоо уут гурил, сүүгээр үнэлсэн түшээд

Eagle.mn


Сонгогчдыг атга гурил, арван төгрөг, арвай будаагаар худалдаж авч болно гэх атгаг санаа, ахархан бодол ардчиллаас хойших Монголын улс төрд, улстөрчдөд дархлаа болон суужээ. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид долоо дахь удаагийн сонгууль явуулахад ямар ч үнэ цэнээр хамаагүй сонгогдохын тулд мөнгө тарааж, худал амлалт, хоосон горьдлого тээж үлдээдэг байдал арилсангүй. Хэдий сонгуулийн арга технологи нарийн болж буй ч сонгомол, шалгарсан арга болтлоо удаан оршин тогтнож буй хэлбэр нь иргэдийн саналыг худалдаж авч болно гэх сэтгэхүй. Амьдрал ядуу, сэтгэлгээний “хямрал” нүүрэлсэн энэ байдлыг овжноор ашиглаж буй улстөрчид, улс төрийн хүчний ноёрхолд дөрлүүлсэн байдалтайгаар Монголын ард түмэн 2018 онтой золголоо.

Амьдрал ядуу, сэтгэлгээний “хямрал” нүүрэлсэн энэ байдлыг овжноор ашиглаж буй улстөрчид, улс төрийн хүчний ноёрхолд дөрлүүлсэн байдалтайгаар Монголын ард түмэн 2018 онтой золголоо.

Сар шинийн баяр дөхсөн энэ үед УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, сайн малчин, тариаланчдын шагналыг гардуулж явна. Үүнийхээ хажуугаар тойргийнхоо иргэдтэй уулзаж, цагаан сарын гарын бэлэг тарааж сонгогчдодоо “тал засч” байх. Бүр зарим нь  сонгогдчдодоо хүүхдийн хичээлийн хэрэгсэл, харандаа, баллуур, зургийн дэвтэр мэвтэрхэн тарааж дургүйг нь хүргээд амжлаа. Нөгөө хэсэг нь гурил, ул боов, сүү мүүхэн тарааж байна. Ямар сайндаа 1998 онд ч гурил тарааж байсан, одоо ч байдал өөрчлөгдөөгүй байна гэж инээх уйлахын завсарт шүүмжлэх. Үнэндээ манай нийгмийн өнөөгийн дүрх төрх ийм л байна.

Гурил, боов тарааж байгаа гишүүд маань үүнийгээ зөв зүйтэй үйлдэл хэмээж суух. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “УИХ-ын гишүүд бэлэг тарааж байна гэхээсээ илүү тойргийнхоо өндөр настай буюу 70-аас дээш настай  ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн. Бусад УИХ-ын гишүүд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлж байхад манай тойргийн ахмадууд ч гэсэн “Бидэнд яагаад хүндэтгэл үзүүлэхгүй байна вэ” гэж бодно.  Хүндэтгэл үзүүлэхдээ хийсэн ажлынхаа тайланг өгөх болохоос элсэн чихэр, будаа, гурил тараах биш шүү дээ. Тухайлбал, БНСУ-ын хуульд 5000 воноос дээш үнийн дүн бүхий эд материал тараахыг хориглоно гээд заачихсан байдаг шиг хуульдаа тусгаад өгчихвөл надад ч амар байна. Улсын төсөвт тойрогт зарцуулсан мөнгө суух болоогүй. 2018 оны улсын төсөвт суусан. Энэ мөнгө гишүүдээр дамждаггүй. Тухайн салбарын яам, агентлаг, төрийн өмчийн хороогоор дамждаг гэх мэт их хатуу болсон. Тиймээс УИХ-ын гишүүд хувиасаа гаргадаг. Ер нь энэ асуудлыг зохион байгуулалттай л дэвэргээд байна. АН-ын гишүүд ч гэсэн боорцог тараагаад явж л байна лээ. Бэлэг гэхээсээ хүндэтгэл гэж харах хэрэгтэй. Сүүлийн 20 жил явж ирсэн жишиг шүү дээ” гэв.

Үүнээс илүүг нуршилгүйгээр гишүүдийн тойрогтоо ажилласан "тайлан"-г үзүүлье.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Наранхүү хуралдаа суудаггүй байж дараагийн сонгуульд дахиад сонгоорой гээд байгаа юм уу хаашаа юм.Болиосой доо

    0 0 Хариу бичих
  2. 70s deesh nastai ahmaduuddaa hundetgel uzuuleh n bolj bn. Harin toirgiinhoo niit humuust yum taraah chin 2020 oni songuuliin nuhee maltaj bga hereg. They're bastards!!!

    0 0 Хариу бичих