Цахимаар худалдан авалт хийхдээ тухайн улсын хууль тогтоомжийг судлаж байхыг анхаарууллаа

Сүүлийн жилүүдэд иргэд гадаад, дотоодоос цахимаар худалдан авалт хийх нь ихэссэн. Энэ байдлыг далимдуулан залилан хийх тохиолдол ч гардаг. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгдээ "Монгол иргэд, аж ахуй нэгж цахим орчноор дамжуулан гадаадын иргэд, аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн боловч бүтээгдэхүүнээ авч чадахгүй байх эсвэл хүлээн авсан бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн улсын хууль тогтоомжийг сайтар судалж, маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлүүлэх талаар худалдан авах гэрээндээ тодорхой тусгаж байхыг зөвлөж байна" гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)