Хөлбөмбөгийн дэлхийн аваргын ялалтаас ч илүү тэмдэглэдэг Рио-де-Жанейрогийн багт наадам

Ш.Самбуу


Рио-де-Женейро хотноо дэлхийн хамгийн  гоё, дуу хөгжимтэй багт наадам явагдлаа.

 
Рио-де-Жанейро хотноо багт наадам аугаа их мацаг барилтын өмнө эхэлдэг. 


Энэ баяр нь  заавал бямба гарагт эхлээд дөрвөн өдөр, дөрвөн шөнийн турш үргэлжилдэг. Хамгийн үзүүштэй хэсэг нь “Самбадром” дээр явагдах бамба бүжгийн парад юм.
 

"Самбадром" нь 700 метрийн урттай цэцэрлэгт гудамж бөгөөд түүнийг Бразилийн алдартай уран барилгач Оскар Нимейрын зураг төслөөр бий болгожээ. "Самбадром"-ын индэр нь 70 мянган хүн багтаах бөгөөд 40 суудал нь сандал, ширээ баартай ажээ.
 

Уламжлалын дагуу Бразилийн багт наадам нь албан ёсны арга хэмжээгээр эхлэх бөгөөд хотын дарга нь билгэдлийн түлхүүрийг багт наадмын хаанд дамжуулдаг. Багт наадмын хаан нь дөрөв хоногийн турш хотын эзэн гэж тооцогдоно. Мөн энэ үеэр ямарч хууль гаргаж, бас өөрчилж болно. 
 

Ням ба даваа гарагт самба бүжгийн зургаан сургууль үзүүлэлт хийдэг. Сургууль бүрийнх нь бүжигчдийн тоо 3-5 мянган хүн болдог. 
 

Сургуулийн хэсэг бүр нь шүүгчдийн тогтоож өгсөн минутад амжуулж бүжиглэнэ. Цагаа барихгүй бол онооноос нь хасдаг.
 

Шүүгчид дуу жөгжмийн цохилт,  нийлэлт ба бүжгийн хөдөлгөөн, сэдвийн уран сайхны  амьдруулалт, тугч эмэгтэйн тоглолт ба нийтлэг зохицол зэргийг дүгнэн үнэлдэг.
 

Үнэлгээний дүнг лхагва гарагт, 40 шүүгч гаргана. Энэ ёслолыг нутаг орон даяар телевизээр шууд дамжуулдаг.
 

Багт наадмын ялалтыг хөлбөмбөгийн дэлхийн аваргын баяр шиг тэмдэглэнэ. Хоёр, гуравдугаар байр бас шагналтай.
 

Баяр дуусангуут л дараагийн баяртаа бэлтгэх ажилдаа ордог. 


Сургууль тус бүр хувцас, тэрэг зэргийн чимэглэлд 40 тонн шахмал цаас, 80 мянган метр даавуу, 6000 литр будаг, хэдэн тонн цувжж хадаас, галын эсрэг эсэлдүүлэгч зэргийг зарцуулдаг.  Бас бус их  зүйл бий. 
 

Заримдаа энэ зардлыг хувь хүн ивээн тэтгэн даадаг. Ивээн тэтгэгч олдоогүй бол тэдэнд хоол, ундаа татаж хэмнэх хэрэг гардаг. 
 

"Самбадром" дээр бүтэн жилийн турш жижиг музей ажиллан багт наадмын тухай танилцуулгыг хийдэг. 


Багт наадам үзэх гэсэн жуулчид их ирдэг. "Самбадром"-ыг зогч үзэхэд 250 ам.доллар, ширээ сандал нь  450, VIP-тагт нь 1000 ам.доллараас эхэлсэн үнэтэй.
 

Гэхдээ энэ баярын уур амьсгалыг улиралд нь биш бүжгийн сургуулилалтын үед нь сонирхон мэдэрч болно. Энэ нь гурван ам.долларын үнэтэй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)