ОУОХ өнгөрсөн онд 99 сая долларын алдагдалтай ажиллажээ

Олон улсын олимпийн хороо (ОУОХ)  2017 онд 99 сая ам.долларын гарзтай ажиллажээ. "Inside the Games" портал мэдээлснээр, олимп явагдаагүй өнгөрсөн оныхоос энэ жилд дажгүй орлоготой байна гэж ОУОХ төлөвлөөд байгаа гэнэ. Тайланд тэмдэглэснээр, АНУ-ын Үндэсний олимпийн хороо бусад хороодын авсан татаасын нийлбэрээс илүүтэй мөнгө  ОУОХ-ноос авчээ. Америкчуудын татаас нь 91.1 сая ам.доллар байсан бол бусад хороод нийлээд 77.9  сая долларыг авсан байв. Мөн түүнчлэн ОУОХ төв байраа шинээр бариулахад 130 сая ам.долларын гэрээ хийсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)