Мартин Фуркад аварга цолоо хамгаалсан анхны биатлонч боллоо

БНСУ-д болж буй "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын биатлоны эрэгтэйчүүдийн хөөх гараатай уралдаанд Францын алдарт Мартин Фуркад алтан медаль хүртлээ. Тэрээр эхний буудлагад нэг сум алдсан ч 32:51.7 амжилтаар тэргүүлж, Шведийн Себастьян Самуэльссон (+12.0), Германы Бенедикт Долль (+15.1) удаалав. Сочигийн олимпоос хойш амжилт нь уруудсан Норвегийн Эмиль Хегле Свендсенийг зангараг харуулах болов уу гэж харж байсан ч үнэхээр хүчтэй өрсөлдөж чадахгүй байсаар 20 дугаар байрт орлоо. Ийнхүү Фуркад Германы биатлончдын Пёнчанд тогтоогоод байсан ноёрхлыг зогсоов. Тэрээр олимпийн хөөх гараатай уралдааны аварга цолоо хамгаалсан анхны биатлонч болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)