Хорт бодистой илгээмж явуулсан байж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Д. Трампын бэр нөхөрт нь хаяглагдан ирсэн илгээмжийг задалсныхаа дараа бие нь муудан эмнэлэгт хүргэгджээ. Нью Йоркийн цагдаагийн газраас мэдээлсний дагуу илгээмжний дугтуйд үл мэдэгдэх цагаан нунтаг бодис гарсан байна. Хатагтай Ванесса Трамп дугтуйг задалсны дараа дотор нь эвгүйрч, найтаалгаж эхэлсэн тул 911-т дуудлага өгчээ. Эмнэлэгт хүргэгдсэн даруйд нь Ванесса Трамт шинжилгээ хийхэд ямар нэг хортой бодис илрээгүй гэнэ.

Цагдаагийн газар болон тагнуулын алба уг хэргийг шалгаж эхэлжээ.

Өмнө нь 2016 оны гуравдугаар сард Эрик Трампын Манхеттэн дэх гэрт сүрдүүлсэн агуулгатай захидал, цагаан нунтагийн хамт ирж байсан юм. Мөн Дональд Трампын сонгуулийн төв штаб байрлаж байсан Трамп цамхагт хоёр ч удаа ийм бодистой захидал ирж байсан гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)