Фейсбүүкийг шүүхэд өгчээ

А.Анар-Эрдэнэ


Өнгөрсөн долоо хоногт Камбожийн сөрөг хүчний удирдагч Сам Райнси, Фэйсбүүк компанийн эсрэг өргөдөл гаргаж шүүхэд ханджээ. Сам Райнси Камбожийн ерөнхий сайдынхаа фейсбүүк сүлжээнд явуулж буй хуурмаг үйл ажиллагааны тухай мэдээллийг гаргуулж авахыг хүсчээ.

Сам Райнсигийн үзэж байгаагаар ерөнхий сайд Хун Сен нь фэйсбүүкт мөнгө төлөн “like” худалдан авч, өөрийн нэр хүндийг зохиомлоор өсгөж байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй “Хун Сен улс төрийн дайснуудаа айлган сүрдүүлэх, худал мэдээлэл тараах, өөрийн нэр хүндийг зохиомлоор өсгөх зэрэгт Фэйсбүүк сүлжээг ашиглаж байна” гэж өргөдөлдөө бичсэн байжээ.

Хун Сений талынхан “like” цуглуулах ферм ажиллуулж, худалдаж авах ажиллагааг эрчимтэй явуулдаг гэнэ. Тухайлбал Камбожи улсын фейсбүүк ашигладаг нийт иргэний тоо 4.8 сая байхад  ерөнхий сайдын хуудас 9.4 сая “like” цуглуулаад байгаа аж. Мөн Камбожийн засгийн газар “like”-ын тоогоо нэмэгдүүлэхийн тулд өдөрт $15,000-ыг Фэйсбүүк компанид төлж байсныг батлах баримтыг хавсаргасан байна. Райнси нь Хун Сений хуурамчаар нэр алдар олж авч байгаа энэ ажиллагааны талаар мэдэгдэл хийсний улмаас улс орноосоо дүрвэхэд хүрчээ.

Камбожийн сөрөг хүчний удирдагчийн мэдүүлсэн зарга нийгмийг улс төрийн төөрөгдөлд оруулдаг хэмээн буруутгагддаг Фэйсбүүк компанийн хувьд нэг төрлийн дарамт, сорилт болж байгаа юм.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)