ОУХМ С.Жамбалжамц Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Eagle.mn


"Алдар” спорт хорооны дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц дугуйн  спортын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын АШТ-ээс хүрэл медаль хүртлээ. 

Мьянмар улсад үргэлжилж АШТ-д манай улсаас 12 тамирчин оролцож байгаа бөгөөд 23 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн ОУХМ С.Жамбалжамц ийнхүү хүрэл медаль хүртэн, медалийн буухиаг эхлүүллээ. 

Мөн тэмцээний 70 км-ийн зайн багийн уралдаанд  Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, А.Алтансүх, Э.Билгүүнжаргал, Т.Төгөлдөр, Б.Тэгшбаяр оролцон IV байрт шалгарав.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)