Нэгдсэн арга хэмжээний дүнд зам тээврийн осол, хэрэг 25 хувиар буурлаа

Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн авто замд нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээнд алслагдсан гурван дүүрэг болон 21 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид, авто тээврийн хяналтын улсын байцаагчид оролцсон бөгөөд арга хэмжээ хэрэгжснээр орон нутгийн замд үйлдэгддэг осол хэрэг 25.7 хувиар, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 35.5 хувь, хүн гэмтэх тохиолдол 41 хувь буурчээ.

Өнгөрөгч 2017 оны нэгдүгээр сард орон нутгийн авто замд 74 зам тээврийн хэрэг үйлдэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг өссөн төдийгүй, хэргийн улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.

Уг дүн мэдээг үндэслэн урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)