Е.Медведева: Олимп өөр юм байна

ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева багийн тэмцээнд үзүүлсэн амжилтынхаа талаар сэтгүүлчидтэй ярилцжээ. ОХУ-ын баг тамирчид багийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Тэрээр  “Шууд хэлье. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэнэ гэдэг үнэхээр янзтай. Маш их хөдөлмөрлөж, саад бэрхшээлийг даван туулсны үр дүнд ирсэн учраас тэр. Багийн гишүүн бүр бусдынхаа төлөө бүх хүч чадлаа дайчилж оролцсон.

Олон тамирчны хувьд энэ бол анхны олимп байгаа. Олимп бол багаар ажиллах маш том туршлага өгдгийг гишүүн бүр мэдэрч байна. Өмнө нь багийн төрлөөр олон л тэмцээнд орж байсан. гэхдээ Олимп сэтгэл хөдлөл, мэдрэмжийн хувьд огт өөр юм байна” хэмээн ярьжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)