Уран гулгалтын Алтан медалийг Канадын тамирчид хүртлээ

Пёнчаны өвлийн олимпийн багийн уран гулгалтын төрөлд Канад улсын тамирчид алтан медаль хүртсэн байна.

Тус улсын тамирчин Патрик Чан эрэгтэй чөлөөт үзүүлбэрт авсан 10 оноогоороо алтан медалийн болзол хангаснаараа амжилтын гарааг эхлүүлжээ. Үүний дараа эмэгтэй чөлөөт үзүүлбэрийн тамирчин 8 оноо, хосын үзүүлбэрээр 10 оноо авч нийт 73 оноогоор алтан медалийн эзэд боллоо . Уран гулгалтын төрлийн Мөнгөн медалийг ОХУ-ын баг 66 оноогоор, хүрэл медалийг АНУ-ын баг 62 оноогоор тус тус хүртэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)