Н.Энхбаяр: Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас юу ч хүлээх хэрэггүй

МАХН-ын Их чуулган энэ сарын 9, 10-нд хуралдсан. Энэ талаар тус намын удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус намын их чуулганд 1020 төлөөлөгч оролцжээ. Тэд намын даргаараа Н.Энхбаярыг улирааж, 181 хүний бүрэлдэхүүнтэй Бага чуулганы гишүүдээ сонгосон байна.

МАХН шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэж баталжээ. Энэ талаар тус намын дарга Н.Энхбаяр “МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тулгыг сонгосон. Бид Их чуулганаараа Үндсэн хуулийн өөрчлөлт, түүхэн ач холбогдол болон намын дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Төрийн үйл ажиллагааны гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Бид ард түмний гарын үсгийг цуглуулна. Байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ. Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа. Энэ бүхэн Үндсэн хуульд тусаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна. У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ бүхнийг бид Их чуулганаараа хэлэлцсэн”  гэлээ.

Шинээр баталсан намын дүрмээ хуулийн хугацаандаа багтаагаад холбогдох материалуудаа шүүхийн байгууллагад хүргүүлэх аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Энхбаярыг****луйварчин****нарын***исрэг***ашиглах****хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  2. Энхбаярын үед төрийн дампуурал, түмний ядуурлын эх тавигдсан. Энэ нөхөр төрийг яаж арилждаг, төрөөс яаж мөнгө жувшдагийг яруу тодоор хэрэгжүүлсэн хүн. Төрийг нийтээр нь хулгайч болгож тэр олон хулгайч дотор өөрийнх нь хулгай жижигхэн мэт харагдуулах аргаар хулгайгаа хийдэг байсан хулгайч нөхөр. Энэ хүний хулгайч шавь нь Миеэ энхболд. Хулгайч бол хулгайчууд л байдаг .

    0 0 Хариу бичих
  3. Итгэх л хэрэгтэй бараг л 9 эрүү давсан хүн гэж ойлгож байгаа

    1 0 Хариу бичих
  4. МАХН-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэе.Танд ажлын амжилт хүсье

    0 0 Хариу бичих
  5. Монголын төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг болсон.Монголын газар шороо баялгыг хэдхэн олигарх эзэмших эрхгүй.!!!!МАН АН арай даварч байна.Улс төрийн 3 дахь хүчин гарч ирэх цаг болсон.Гэхдээ МАХН авилгалыг үндсээр нь таслан зогсооно гэхэд нийгэм хүлээж авах эсэхийг хэлж мэлэхгүй

    0 0 Хариу бичих
  6. Н.Энхбаяраа!!!!! Чи бол авилагын загалмайлсан эцэг шүү. Чи тарьж унтуулчихаад одоо яах гээд байгаая. Элбэгдороосоо өшөө авах гэж байгаа бол хувиараа үзэлц. Ард түмэн том жерригийн тоглоом биш.

    0 0 Хариу бичих
  7. Маш зөв санаа. Байгалийн баялагаа цөөн хэдэн луйварчдад эзэмшүүлэх биш ард түмэн улс орныхоо тусын төлөө зориулах хэрэгтэй. Энэ хүнд ард түмэн итгэж байгаа. Та урьд нь чэдсан одоо.ч чадна гэдэгт чинь эргэлзэхгүй байна

    0 1 Хариу бичих
    • Urd ni yaj chadsan bvh gazaraa zaraa bizdee ene hvnii ved1120 ood litsenz ogson baidag anh awilga hohvvlen demjsen geed bolj vzee bogs doloogch naraa 3 nam hereggvi

      0 0
  8. алтан загасны эмгэн нь тор биш хэдэн тэнэг юм дагуулаад явуулжээ хэцсс

    0 0 Хариу бичих
  9. Chamaas bol bur uy xh huleegeed nemergui. Chi bgaad Mongol hugjdug bol hachin hugjih blaa.

    0 0 Хариу бичих
  10. энэ нэг өш хонзонгоо авах гэж байж ядсан хүн байнаа.

    1 0 Хариу бичих
  11. Чиний идэх дур хүсэл хэзээ ч буурахгүй юм байнаа даа. Ичиж амьдраач дээ Чамд итгэж үнэмших хрүн барагдсан шүү дэжэ

    0 0 Хариу бичих