Газрын тосны үнэ буурч, долларын ханш өсч байна

Хөрөнгийн зах зээлийн уналт дэлхийн эдийн засгийн анхааралд ороод байна. Шинэ он гарснаас хойш криптовалютын ханш, газрын тосны үнийн уналт анхаарлын төвд ороод буй.

Энэ сард л гэхэд Лондоны металлын бирж дээр нэг баррель газрын тосны үнэ өмнөх сарынхтайгаа харьцуулахад даруй 10 хувиар буурсан. АНУ-д газрын тосны нийлүүлэлт их ч эсрэгээрээ эрэлт нь буурч байгааг шинжээчид онцолсон.

Өнгөрсөн долоо хоногт Дон Жонесийн индексийн уналтаар эхэлсэн хөрөнгийн зах зээлийн савлагаанаас болж хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж, долларт шилжүүлэх нь ихэссэн байна үүнээс үүдэн долларын ханш чангарах болжээ. Энэ эргэлт эцэстээ газрын тосны үнэ унахад хамгийн ихээр нөлөөлж байгаа юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)