Хоёр намын бүлгийн дарга нар намрын чуулганыг хэрхэн дүгнэв

Eagle.mn


УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн баасан гаригт завсарлалаа. Намрын чуулганы  хугацаанд УИХ 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталсан байна.

Энэ удаагийн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш гурав дахь намрын чуулганаа завсарлуулж буй ч хууль тогтоох байгууллагын нэр хүнд унасаар байгаа юм. Үүнийг судалгааны байгууллагуудаас гаргасан удаа дараагийн судалгаа харуулж байна.

Д.Хаянхярваа: Олон хууль баталснаар ажлыг дүгнэхгүй

Намрын чуулган донсолгоотой боллоо, амаргүй байсан, ачаалал ч их байлаа. Хэлэлцэх асуудалгүй, хийх ажилгүй байна гэж шүүмжилж байгаа хүмүүс бий байх. Би үүнтэй санал нийлэхгүй. Зарим үед өргөн баригдсан хуулийн төслүүд хэлэлцэх хэмжээнд хүрээгүй асуудал байсныг үгүйсгэхгүй.

Монголд өнөөдөр 600 гаруй хууль байна. Үүний хэд нь амьдралд хэрэгжиж байна вэ гэдгийг бодох ёстой.

Гэхдээ ээлжит намрын чуулган улс төрийн хувьд төдийгүй хэлэлцэх асуудлын хүрээнд ч өндөр ачаалалтай байсан. Олон хууль баталснаар ажлыг дүгнэдэг бол хууль батлаад байх ёстой. Хамгийн гол нь ямар хууль батлах вэ, хэр чамбай чансаатай хууль болов, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт бид анхаарах ёстой. Монголд өнөөдөр 600 гаруй хууль байна. Үүний хэд нь амьдралд хэрэгжиж байна вэ гэдгийг бодох ёстой.

Д.Эрдэнэбат: Эрх баригчид маш хангалтгүй ажилласан

-Намрын чуулганы хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал сайжирна гэсэн хүлээлт талаар боллоо. Эрх баригчдын амлалт, ажил хоёр өдөр, шөнө хоёр шиг зөрүүтэй болсон. Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн хамгийн эхний шалгалтаар төсвийн зарлага ямар ч хяналтгүй,үрэлгэн байгааг харуулсан олон жишээ гарсан. Үнэндээ эдийн засаг өсч байгаа ч үр дүн ард түмэнд хүрэхгүй, эрх баригчдад л хүрээд байна. Мөнгө байхгүй, төсөв хүнд ч эрх баригчид дэндүү тансаглаж байна.

Ерөнхийдөө намрын чуулганыг дүгнээд үзэхэд, Банкны тухай багц хуулийг эс тооцвол бодитой эдийн засгийн шинжтэй хуулиуд гарсангүй

Ерөнхийдөө намрын чуулганыг дүгнээд үзэхэд, Банкны тухай багц хуулийг эс тооцвол бодитой эдийн засгийн шинжтэй хуулиуд гарсангүй. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсан ч хэрэгжсэн асуудал тун бага байна. Эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орчихоод байхад энэ хугацаанд Монголын эдийн засаг, нийгэм, улс төр эрүүлжиж байгаа шинж тэмдэг огт ажиглагдахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Ялангуяа УИХ-ын үйл ажиллагаанд асар их шүүмжлэлтэй хандаж, 65-уулаа байж ард түмний итгэлийг биелүүлж чадахгүй байгаад харамсаж байна. Бид 65 бүлгийг эвтэй байгаасай гэж хүсч байгаа. Ард түмний өмнө амлаж байсан амлалтуудаа биелүүлэхийг шаардаж, болохгүй байгаа асуудлууд шүүмжлэх нь бидний үүрэг.

ОУВС сая Сангийн яамны удирдлагуудтай уулзахдаа нэг үнэнийг хэлсэн байна. Тодруулбал, Эдийн засгийн өсөлт та бүгдийн гавьяа биш. Уул уурхайн баялгийн үнэ өссөнтэй шууд холбоотой гэдгийг онцолж хэлсэн байгаа. Хэрвээ уул уурхайн баялгийн үнэ унавал эдийн засагт учрах эрсдэл өндөр гэдгийг сануулсан. Тиймээс ч бид энэ богино хугацаанд орж ирэх эдийн засгийн өсөлтөөрөө хуримтлал бий болгохыг сануулсан. Харамсалтай нь эрх баригчид энэ хүрээнд нэг ч алхам хийгээгүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг чуулганы хуралдаанд хангалттай суудаггүй үндэслэлээр эгүүлэн татахыг та дэмжиж байна уу?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. АН эсрэг байр суурийг баримтлахдаа хэтэрхий нэг талыг барьж шүүмжлэлтэй хандаж байна.76 гишүүнтэй УИХ гэдэг бол 2 нам болоод хоорондоо тэрсэлдэх биш улс орны эрх ашгийг бодолцож баймаар юм.Эсвэл жагсана,эсвэл та нар тар гэж байгаа нь нийгэмийг бужигнуулах гэсэн увайгүй үйлдэл болоод байна.

    0 0 Хариу бичих
  2. УИХ дахь цөөнх гэдэг чинь ажилд төрд хэрэгтэй санал шүүмжлэл гаргах нь гол үүрэг баймаар.Гэтэл одоо харж байхад нөгөө засаг барьж байгаа хэсгийгээ яаж харлуулах,яаж муулахыг л гол болгох юм.Энэ асуудал өмнө ч байсан л даа.Гэхдээ АН арай хэтэрхий юм.Эдний амнаас хэзээ ч олигтой үг гарахгүй.Яахав ганц авах юм нь ард түмний амьдрал сайжрах ёстой гэдэгт л санал нийлдэг байх.бусдаараа бол Израйл,паластин хоёр шиг л байх юм

    0 0 Хариу бичих
    • Харин тийн хэхэ.

      0 0