Зах зээлийн уналтын гарз $5 их наядад хүрлээ

Өнгөрсөн долоо хоногийн дэлхийн зах зээл дэх хувьцааны үнийн уналт түүхэнд бичигдэхүйц гарзтай боллоо. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид мөнгөө яаралтай татаж эхэлжээ. "Bank of America"-ын мэдээгээр, хувьцааны сангуудаас татагдсан мөнгө долоо хоногийн дотор дээд хэмжээндээ хүрсэн байна . 

Сонирхолтой нь хоёр долоо хоногийн өмнө хөрөнгө оруулагчид зах зээлд  хувьцааны зах зээлд хошууран орцгоож мөнгөн хөрөнгө оруулалт дээд түвшинд бүртгэгдэж байлаа. Харамсалтай нь энэ үед орсон хөрөнгө оруулагчдийн дийлэнх нь  асар их мөнгөө алдсан байх магадлал өндөр. 

Өнгөрсөн пүрэв, баасан гарагт гэхэд л  америкийн бүх  нэртэй сонинууд уналтын мэдээгээр дүүрсэн байв. Хэвлэлүүдээр цацагдсан мэдээлэл байдлыг улам хөөрөгдөн хөрөнгө оруулагчдыг сандаргасан. Bloomberg гэхэд л онлайн дамжуулалтыг шууд явуулахдаа үнэ нь унаж буй хувьцааг худалдан авах хэрэггүй тухай сануулж байжээ. 

Энэ бүх сандрал зөвхөн Америкийн зах зээл биш бусад бүх хөрөнгийн талбаруудад яригдаж байлаа. Жишээлбэл Азийн индексүүд  долоо хоногийн сүүлчээр ямар байв гэдгийг доорхи графикаар харуулья.

Долоо хоногийн эхээр нэртэй хөрөнгө оруулагч Карл Айкан ярилцлага өгөхдөө идэвхгүй хөрөнгө оруулалт зах зээлд ямар аюултайг  онцолсон. Тэрээр  “Зах зээл нь ETF ба индексийн сангуудад ямар аюултай  газар болсныг харууллаа. энэ 2008 оны  хямралтай адил байна". гэжээ.  
 

Хөрөнгө оруулагчид мөнгөө авах гэж байхад сангууд нь тэр мөнгөөр худалдан авсан хувьцааг зарах ёстой.  Эцсийн дүнд нь зах зээл унаж, үйлчлүүлэгч нар мөнгөө авна, зах зээл нь улам эрчимтэй унана. Үлдсэн нь мөнгө  татна, энэ нь дахиад л уналт үүсгэнэ гэсэн цасны нуранги шиг л байна аюул үүсгэдэг. ETF удирддаг мөнгө нь  хэдэн их наядаар хэмжигдэнэ. Ингэхээр шууд  сүйрэлтэй нүүр тулахгүй байх магадлалтай. 
Дашрамд хэлэхэд, оны эхэнд зах зээлийн байдал 1987 оноос хойш хамгийн сайн гэсэн үнэлгээнд дөхөж очихуйц байлаа. Харамсалтай нь нийтийг хамаарсан худалдаа эхлэсний дараа хөрөнгөжилт таван их наяд долларын  гарз учрууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)