Анзор Болтукаев дэвжээндээ эргэн ирэхийг хүсчээ

Чөлөөт бөхийн “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, 2016 оны Европын аварга Анзор Болтукаев допингийн эсрэг дүрэм зөрчсөний улмаас хөнгөн шийтгэл хүлээгээд байгаа юм. ДБНХ (UWW)-ны допингийн эсрэг комиссоос чечень эрийг хориотой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас 10 сар барилдах эрхийг нь хассан. Хэдийгээр түүний хэрэглэсэн хүнсний нэмэлт бэлдмэлийн хэмжээ маш бага гарсан ч хамгийн дээд хугацаагаар шийтгэжээ. Болтукаевын барилдах хугацаа дөрөвдүгээр сарын 5-наас хойш сэргээгдэх бөгөөд дэвжээндээ эргэн ирэхийг хүссэн тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)