ОБЕГ-ын 20 албан хаагч Энэтхэг Улсад суралцаад ирлээ

Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад англи хэлний сургалтанд гурван сарын хугацаатай хамрагдаж төгссөн байна.

Сургалтын хаалтын ажиллагаанд Энэтхэг улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга К.К.Шарма болон байгууллагын төлөөлөгчид оролцжээ.Тэрээр хэлэхдээ “Энэ удаагийн сургалтыг Монголын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад  хийж байгаа нь анхны тохиолдол боллоо. Сургалтандаа  идэвхтэй сайн оролцож, амжилттай дүүргэсэн та бүхэнд баярлалаа.  Бидний хамтын ажиллагаа цаашид ч улам өргөжих болно” хэмээн онцолжээ.

Онцгой байдлын албаны алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх хүсэлтийн дагуу Энэтхэг улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 20-оос 2018 оны хоёрдугаар сарын 10-ны хооронд буюу гурван сарын хугацаанд англи хэлний сургалтанд хамруулсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ