ОХУ-ын Гадаад хэргийн сайд Цагаан сарын мэндчилгээ илгээжээ

Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-ыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж мэндчилгээ ирүүлжээ.

Уг мэндчилгээнд Монгол, Оросын Стратегийн түншлэлийн найрсаг харилцааг цогцоор нь өргөжүүлэн хөгжүүлэхийн сацуу, Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чиглэлд ойр дотно хамтран ажиллахын төлөө байгаагаа Гадаад хэргийн сайд С.Лавров илэрхийлснийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Оросуудыг харахаар сайхан санагддаг шүү.

    0 1 Хариу бичих