Энэ онд 13.5 мянган малчин тэтгэвэрт гарна

УИХ-аас малчдын тэтгэврийн насыг бууруулах шийдвэр гаргасан. Ингэснээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэж байна. Эдгээрт 44.6 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгажээ.

Түүнчлэн хоёрдугаар сарын 1-нээс бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмсэн. Үүнд 137.4 тэрбум төгрөг суулгаж, 393 мянган ахмад хамрагдахаар болж буй юм.

Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн үүсвэрийг 62.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 99.2 тэрбум төгрөг болгоод байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)