Цагаан ордон эмгэнэл илэрхийлэв

Ш.Самбуу


Цагаан ордны зүгээс Москва орчимд АН-148 онгоц  сүйрч хүний амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлэв. АНУ-ын «Саратовских авиалинийн» 703-р нислэгийн онгоцны ослоор хүний амь үрэгдсэнд харамсалтай хэрэг гарсан билээ. Амь үрэгдэгчдийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлье” хэмээн Цагаан ордны  хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ. 

«Саратовских авиалиний» компанийн онгоц Москвагийн Домодедово нисэх буудлаас хоёрдугаар сарын 11-ний  өдөр хөөрөөд сүйрэн унажээ. Росавиацийн мэдээгээр, АН-148 онгоц хөөрсний дараа холбоо тасарчээ. Онгоцонд 65 зорчигч, зургаан нисгэгч байснаас нэг нь ч амьд үлдээгүй аж. Ослын газраас өөр нэг нисдэг тэрэгний сэг олджээ. Үүнээс үүдэн АН-148 онгоц хөөрөөд удалгүй нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байх магадлалтай гэж таамаглаж буй юм.  Мөрдөн байцаах газраас  “агаарын тээврийн хэрэгслийг ашиглахдаа хоёр ба түүнээс илүү хүний амийг хөнөөсөн” гэх хэргээр эрүү үүсгэн мөрдөн шалгах ажил эхлүүлээд байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)