"Пёнчан 2018" олимпийн анхны аваргаар Шарлотт Калла тодорлоо

Шарлотт Калла

“Пёнчан 2018” олимпийн наадмын анхны медальтнууд скиатлоны төрлөөр тодорлоо.  7.5+7.5 км-ийн уралдаанд Шведийн Шарлотт Калла түрүүлж, энэ олимпийн анхны алтан медалиа хүртлээ. Тэрээр 2010 оны Ванкуверын олимпод 10 км-ын зайд түрүүлж, 2014 оны Сочигийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин хоёрдугаар байрт “гандан бууршгүй” Марит Бьорген орж норвегичуудаа баярлуулав. Олимп, дэлхийн олон удаагийн аварга тэрээр энэ жил 37 настай юм. Хүрэл медалийг Финляндын Криста Пармакоски хүртэв. Ингэснээр медалийн тавцанг дан Скандинавын орны бүсгүйчүүд эзэллээ.       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)