2018-2020 онд 100 цагаач хүлээж авахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газараас өргөн барьсан Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж санал хураалт явууллаа. Санал хураалт оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж горимын санал гаргаж дахин санал хураалт явуулж өгөхийг хүссэн юм. Тэрээр "Гишүүдийн ирцийг бүрдүүлж байж дахин санал хураалт явуулъя. УИХ-ын дарга ирцээ бүрдүүлэхгүйгээр санал хураалт явуулсан нь буруу" гэв. УИХ-ын дарга "Санал хураалт явуулах гэж байгааг урьдчилан сануулсан. Санал хураалт явуулах үед танхимд 26 гишүүн байсан. Үүний дөрөв нь Засгийн газрын гишүүн байлаа. Бүх зүйл дээр УИХ-ыг буруутгаж болохгүй" гээд дахин санал хураалт явуулсан ч мөн дэмжигдсэнгүй. Ингэснээр УИХ Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн Засгийн газарт буцаалаа.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Shal teneg. 100-g batalsan batlaagui yaadag yum. Tegtee tergui Mongolruu neg ikh ochiood baikh khuseltei gadniikhan barag l baikhgui. Khaytaduud khurtel irekh khuselgui. Bayachuud ni ter tusmaa. Argaa barisan kheden yaduu khyatad l Mongolruu irdeg baikh. Baga zereg mungu olokh gej. Tegeed olchikhood buzaad l zugtana sh tee. Mongol zuljuud (oi mod, us gej barag alga bolloo taminee!!!), yaduuraad (ikhemseg Mongolchuudiin ikhenkh ni l Afrik tiviin khumuus shig yaduu baina!!!) baikhad. Tegtel Khayatad uls gej zaana chini khugjuud l, bayajaad l baina. Mongoloos busad oron Khyatadadiin tom zakh zeel deer orj ashig olokh geed buun ursulduun. Manaikhan end baigaa kheden Khyataduudaa ashiglaad tednii zakh zeel deer ni garaad avbal uursdund ni l ashigtai. Za tegeed zakh zeel deer ni gardaggui yumaa gekhed er ni undesnii ayuulgui baidliin khuvid Mongold elegtei Khaytaduudiig bii bolgokh kheregtei. Khun bolgon Khyatadtai ger bul bol gesen ug bish shuu!!! Zugeer l nukhursug bai! Ene neg Khayataduudiin esreg teneglel kharin ch esreg ur dund khurne. Khyatad ulsad Mongold baigaa shig undserkheg uzel bii bolvol Mongol uls tegeed l alga bolno. Bidniig khen khamgaalakh yum? Akh nar gedeg Orosuud uu? Nuguu shuten bishreed baidag Amerikuud uu? Ali aliniikhan khuvid bid chini shar zaraitai khyatad shig l khumuus. Khyataduud tedend mungu ugchikhvul tednii tegeeed l amna taglarana sh dee! Yadaj bid neg zagaan aristai, Evrop khumuus shig baisan bol uur khereg.

    0 0 Хариу бичих
  2. ЗА ЯАХАВДЭЭ БОЛЖ. ДЭЭЭ. ХАРИН ХУЛГАЙЧУУДАА БИТГИЙ ГАДАГШАА АЛДЧИХААСАЙ. ТЭР ХУЛГАЙЧУУДДАА ХУУЛЬ. БАТЛААД АЛЬ.

    0 0 Хариу бичих
  3. жил 2-4 хүн хүсэлт гаргадаг гэсэн тайлбар хийж харагдсан Тэгэхэд яагаад энэ тоог 100 болгох гээд байгааг ойлгохгүй байгаам

    0 0 Хариу бичих
  4. Өөрсдийн 3.0 сая хүнээ олигтойхон тэжээж чадахгүй байж үхсний чинь цагаач

    1 0 Хариу бичих
  5. Цөөхөн монгол үндэстнээ хамгаалсан байна гээд талархая. Их хурал даа..

    1 0 Хариу бичих
  6. Эрсдэлтэйг нь мэдсээр байж дүрвэгчидийг олон мянгаар нь авсаар байдаг барууны орнуудаар бахархаж бн. Бэртэгчин монгол хувиа хичээгээд хэр хол явах бол, их сонин бн. Наанаа омог бардам байвч үнэндээ хятадын эдийн засгийн бүрэн боол нь болж байгаа, охид хүүхнүүдээ ч өөрсдөө олигтой аваад явж чадахгүй, гадаадынханд хэрэглүүлээд дуусч байгаа биз дээ

    1 0 Хариу бичих
  7. Бүү дэмж

    0 1 Хариу бичих