Монгол Улс 2018-2020 онд 100 цагаач хүлээн авах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газараас өргөн барьсан Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд дурдсанаар дээрх хугацаанд ОХУ-ын 30, БНХАУ-ын 30, бусад улс орны 40 хүртэлх иргэнийг цагаачлуулах юм байна. Эдгээр иргэдийн 52-оос дээшгүйг нь Улаанбаатар хотод бусдыг нь хөдөө орон нутагт байлгана гэж тооцжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад 1959 цагаач иргэн байгаа ажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн гишүүдийн асуултад хариулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хөдөө орон нутагт монголын маш олон газар зөгий шиг шавсан хятадуудын то яг хэд байгааг мэдэу байгаа юм уу?

    0 0 Хариу бичих