Хариуцлагатай хэрэглээ-Хоол хүнсний хаягдал

Дэлхий дээр нэг тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэн зовж байна. Гэтэл бид жил бүр гурван тэрбум хүнийг хооллоход хангалттай хүрэлцэхүйц 1.3 тэрбум тонн хоолыг  хаягдал болгодог байна. Энэ их хоол хүнсний хаягдлыг ресторанд үлдээсэн хүмүүсийн хоолны үлдэгдэл, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн гэж бодож байвал эндүүрэл. Яг үнэндээ хоол хүнсний хаягдлын 53 хувь нь өрхийн илүүдэл хаягдлаас үүсдэг.

Дэлхий дээрх хоол хүнсний ойролцоогоор гуравны нэг нь хаягдал болдог байна. Хэрэв хүн төрөлхтөн одоогийн хоол хүнсний сонголт, хүнсний үйлдвэрлэлийн аргаа өөрчлөхгүй бол 2050 он гэхэд хоол хүнсний хурц хомсдолд орж болзошгүй талаар Дэлхийн зэрлэг байгалийг хамгаалах сангийн тайланд дурджээ. 

Тиймээс Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилтын хүрээнд “2030 он гэхэд жижиглэн худалдааны болон хэрэглээний төвшинд нэг хүнд ногдох дэлхийн хүнсний хаягдлыг хоёр дахин багасгаж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн тогтолцоотой холбоотойгоор гарах хүнсний алдагдал, түүний дотор ургац хураалтын дараахь алдагдлыг бууруулах” зорилго тавьжээ.

Хариуцлагатай хэрэглээг бий болгох, хоол хүнсний хаягдлыг бууруулахаар дорвитой ажил хийсний дүнд Дани улс 2006 оноос хойш хоол хүнсний хаягдлаа 25 хувь бууруулж чадсан байна. Энэ үр дүнд хүрэх ажлыг Сэлина Жүүл гэх орос эмэгтэй санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд 2008 онд хүнсний хаягдлын эсрэг цахим хуудас нээж дуу хоолойгоо хүргэж эхэлсэн байна. Түүний хоол хүнсний хаягдлын эсрэг тэмцлийг Данийн Засгийн газар анхааралдаа авч дэмжин ажилласан бөгөөд  есөн жилийн дараа гэхэд гурван Засгийн газар  дамжин хэрэгжиж дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүртэл тусгагджээ.

Хариуцлагатай хэрэглээг бий болгох, хоол хүнсний хаягдлыг бууруулахаар дорвитой ажил хийсний дүнд Дани улс 2006 оноос хойш хоол хүнсний хаягдлаа 25 хувь бууруулж чадсан байна

Сэлина Жүүлийг 1980-аад оны үед Орост амьдарч байхад нь хямрал нүүрлэснээр хоол хүнсний хомсдол үүсч хүнсэнд дугаарладаг болсон бөгөөд Данид ирээд нарийн боовны газар, хүнсний дэлгүүрүүд гээд хаа сайгүй их хэмжээний хүнс хаяж байхыг хараад хоол хүнсний хаягдлын эсрэг ажиллах болсон аж.

Тэрээр “Хүнс хаяхыг зогсоо” нэртэй фэйсбүүк хуудас нээн мянга мянган иргэдийг элсүүлсэн бөгөөд гурван сарын дараа Данийн хамгийн том хямдралтай жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүд хүнсний хаягдлын эсрэг кампанит ажилд нь нэгдэж эхэлсэн байна. Удалгүй Дани даяар жижиглэн худалдааны хөнгөлөлтөө хасаж, үйлчлүүлэгчид хүссэн хэмжээгээрээ, өөрсдийн хэрэгцээндээ тааруулан хүнсээ авдаг болсон байна. Түүний хоол хүнсний хаягдлын эсрэг ажилд орон нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэж үүний талаар мэдээлж удалгүй тус улсын Засгийн газар анхааралдаа авч хамтарч ажиллаж эхэлсэн байна.

Манай улсын хувьд айл өрх, ресторан, дэлгүүрээс гарах хоолны хаягдал харьцангуй бага бөгөөд тариа буудай, хүнсний ногоо тариалангийн талбайгаас хэрэглэгчдийн гарт хүрэх явцад хүнсний хаягдал ихээр үүсдэг аж.

Манай улсад тариалангийн талбайгаас иргэдийн гар дээр очтолоо 

тус тус хаягдал болдог байна. Хүнсний голлох бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэхээсээ өмнө ингэж ихээр хорогдож байгаа нь тээвэрлэлт, зөөвөрлөлтийн зөв горим, хөргөлтийн систем бүхий зориулалтын агуулах, зоорь, хортон шавьжтай тэмцэх, зам тээвэр, ложистикийн сүлжээ хөгжөөгүйгээс шууд хамаарч байна.

Энэ их хэмжээний хүнс хаягдал болж байгаа нь эдийн засагт гарзтайгаас гадна экологийн хувьд асар хөнөөлтэй. Учир нь хоол хүнсний хаягдлыг тэр бүр ахин боловсруулдаггүй ба хоолны хаягдлыг газрын хөрсөнд булдаг. Газарт булсан хоолны үлдэгдэл хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нөлөөлдөг.

Хоол хүнсний хаягдлын асуудлыг шийдвэрлэж, багасгаж чадсанаар хариуцлагатай хэрэглээ төдийгүй өлсгөлөнг зогсоож цаашлаад хуурай газрын эко системийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг үр нөлөөг багасгахад ихээхэн ач холбогдолтой юм.

Хоол хүнсний хаягдалын эсрэг бид юу хийж чадах вэ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)