Б.Батзориг: 500 тэрбум төгрөгөөр Ноолуурын хөгжлийн сан байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ноолуур" хөтөлбөр батлагдлаа. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ. Тэрээр "Энэ хөтөлбөр батлагдсанаар хөнгөн үйлдвэрүүдээ сэргээнэ. Ингэснээр түүхий эд бүтээгдэхүүнээ түүхийгээр нь биш боловсруулж эцсийн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт биелэх юм. Бид 27 сая ямаатай. Жилдээ бид 9400 тн ноолуур самнаж бэлтгэдэг. 10 хувийг угааж самнасан байдлаар гаргадаг, 90 хувийг нь түүхийгээр нь гаргадаг. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 60 хувийг боловсруулна. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгийн Ноолуурын хөгжлийн сантай болно. Ингэснээр ноолуур боловсруулах үйлдвэрүүдээ сэргээх, ажилтай, орлоготой болгох дэмжих боломжтой болох юм.

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар тариаланчиддаа улаанбуудайн урамшууллаа олгохоор шийдвэрлэлээ. Өнгөрсөн жилийн хувьд гантай байсан ч гэсэн манай тариаланчид ажиллаж 230 мянган тн үр тариа хурааж авсан. Хэдийгээр ургац алдсан ч гэсэн бид дотооддоо 140 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлсэн. Үүний төлөө шийдвэр гаргаж 14.9 тэрбум төгрөгийг урамшуулал, үрийн буудайн хөнгөлөлт үзүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ. 1-3 гуравдугаар зэрэглэлийн улаанбуудайнд 50 мянга, дөрөвдүгээр зэрэглэлийн улаанбуудайнд 60 мянган төгрөг олгох шийдвэр гаргалаа" гэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Сангийнхаа мөнгөөр нохойны хөшөө барих байх даа

    0 0 Хариу бичих
  2. Амнаас нь тэрбум төгрөг гэсэн үгс ёстой л нэг үер шиг урсан гарч байна. Наад мөнгөө тэр спей спирал тавихад зарцуулаарай

    0 0 Хариу бичих
  3. нохойны ноолуураар гоё юм хийж болдог болов уу? манайд золбин нохойноос их юм алга

    1 0 Хариу бичих