О.Дашбалбарын тухай номыг мэндэлсэн өдөр нь нээнэ

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн Очирбатын Дашбалбарын уран бүтээл, үзэл санаа, туурвилзүйн онцлог, сэтгэлгээний талаар зохиолч П.Батхуяг ”Очирбатын Дашбалбар” хэмээх ном бичжээ.

Энэхүү номын нээлт, яруу найрагчийн төрсөн өдөр буюу 2018 оны 2-р сарын 10-ны өдрийн 13 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын санд болох ажээ. ”Очирбатын Дашбалбар” номонд зохиолч П.Батхуягийн 1999 оноос хойш яруу найрагчийн талаар бичсэн эсээ тэмдэглэл, шинжлэлт эсээ, хөрөг дурсамжийн бүтээлүүд багтсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Zoooz

    1 0 Хариу бичих