Гялгар уутны буруу хэрэглээ хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

"Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн","Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо","Хоггүй Монгол ТББ", "Сан Оргиу"ХХК хамтран хамтран “Гялгар уутны замбараагүй хэрэглээнээс татгалзъя болон хэрэглэсэн тохиолдол яаж хаях ёстой” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ. Тус хуралд “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо Удирдах зөвлөлийн гишүүн, Хог хаягдлын дахин боловсруулах "Эко парк Улаанбаатар" компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал, “Сан Оргиу" компанийн менежер Д.Болортунгалаг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн доктор М.Батбилэг нар оролцов.

"Эко парк Улаанбаатар" гүйцэтгэх захирал Д.Батжаргал “Манай улс хэрэглэсэн хуванцар гялгар уутныхаа 8 хувийг л дахин боловсруулдаг. Тиймээс үлдсэн 92 хувь нь шууд байгальд хаягддаг гэсэн үг. Гэтэл гялгар уут нь байгальд шингэхдээ зарим тохиолдолд 500 гаас дээш жил болдог байна. Энэ хугацаандаа нар салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлж хөрсний усыг хордуулахаас гадна шатсан тохиолдолд авто машины дугуй шатсантай тэнцэх хэмжээний хорт хий / хар тугалга/ ялгаруулдаг гэдгийг олон улсын эрдэмтдийн судалгаанд онцолсон байдаг” гэлээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн доктор М.Батбилэг “Гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэг гэдгийг эрдэмтэд баталдаг. Түүнчлэн манай улсад хүнсэнд хэрэглэгдэж байгаа нийлэг уутанд НМХЕГ-ын төв лаборатори 132 сорьц авч шинжилгээ хийсэн. Үүнд химийн 58, хүнд металлын 27, нянгийн 72 төрлийн сорьц авахад нян судлалын шинжилгээнд 10 хувь , бичил биетийн тоо тав дахин их гарсан. Цаашдаа нийлэг уут импортлогчдод татвар нэмэгдүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг бодлогын хэмжээнд дэмжих, бүх шатандаа хогоо ангилж ялгадаг болох хэрэгтэй байна. Мөн байгальд ээлтэй сав баглаа боодол үйлдвэрлэх, энэ төрлийн хэрэглээнээс татгалзахыг уриалж байна" гэв.

Удахгүй цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор нийлэг уутны хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан нийлэг уутныхаа хэрэглээг аль болох хязгаарлая. Хэрэглэсэн тохиолдолд зөв хаяцгаая гэсэн уриалга гаргаж байгаагаа онцолсон юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Яагаад эрт хэлээгүй юм бэ

    0 0 Хариу бичих
  2. Gylgar uut hamgiin hortoi.ulaan.tsenher sudaltai uutiig bur hunsni zuil hiihees horigloson.getel buh zah hudaldaa.niitiin hool eniig l hereglej bn.Mer/hynalt duugarahgui.barag hortoig n ch mededgui baihaa.Ajila hiimeer uom

    0 0 Хариу бичих
  3. Энийгээ тэгээд эртхэн хэлж байхгүй юугаа хийсэн юм.Бүх хүмүүсээ хорт хавдраар өвчлүүлчихээд одоо хэлж гэнэ.

    0 0 Хариу бичих
  4. Талх болон хүнсний олон зүйл яагаад гялгар ууттай багаад байдаг юм бэ

    0 0 Хариу бичих